Бразил улсад болох ДАШТ-д хүчээ сорих оюутан бөхчүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-31 19:55:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны  2018 оны аварга шалгаруулах тэмцээнд залуучуудын дэлхийн аваргын хүрэл  медальт Н.Насанбуян тэргүүтэй 12 бөх хүчээ сорин барилдах эрхтэй болжээ. 

Долоо хоногийн өмнө чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ-д 200 тамирчин өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон билээ. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид ирэх есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны дэлхийн аваргад өрсөлдөх эрхийг авсан байна.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кгН.Насанбуян, 65 кг Г.Ханбүргэд, 74 кгЗ.Сумъяабазар, 86 кг Г.Ганхуяг, 97 кг Ч.Алтангэрэл, 125 кг Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 50 кг Б.Чимгээ, 53 кг С.Энхтунгалаг, 57 кгБ.Болортуяа, 62 кг Д.Түмэнхүслэн, 68 кг Э.Дэлгэрмаа, 76 кг П.Номин-Эрдэнэ нар хүч үзэхээр болжээ.
 

Д.Өлзий

Связанные новости