Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-05 12:43:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хаврын ээлжит чуулган нээлтээ хийж буйтай холбогдуулан Төрийн ордны гадна талбайд зарим иргэд байр сууриа илэрхийлж, жагсаал хийв. 

Жагсаалыг “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс зохион байгуулж, МАХН, Монголын ногоон нам зэрэг зарим намууд оролцон, УИХ-ыг тарахыг шаардлаа. Жагсаалтай холбоотойгоор Замын цагдаагийн газраас ойр орчмын уулзваруудын хөдөлгөөнийг зохицуулж байгаа бөгөөд иргэд Төрийн ордоны хоёр хаалганы гадна жагсаж байгаа юм. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Н.Батбаяр
Связанные новости