Таеквондоч Ц.Дэлгэрцэцэг “Кубок Байкала 2018“ нээлттэй тэмцээний аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Буриадын аварга шалгаруулах “Кубок байкала 2018“ нээлттэй тэмцээний таеквондогийн төрөлд Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын Аврагч ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг алтан медаль хүртлээ.
Тэрбээр 1995 оноос өнөөг хүртэл таеквондогийн спортоор хичээллэж байгаа бөгөөд 16 удаа Улсын болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 3 мөнгө, 3 хүрэл медалийн эзэн болж байв. Мөн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 хүрэл, 2 мөнгө, 1 алтан медаль хүртсэн, Олон улсын хэмжээний мастер тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.