Тайваньд төгсөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваньд төгсөгчдийн холбоо хамтран “Тайваньд төгсөгчдийн сагсан бөмбөгийн II тэмцээн”-ийг зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
Энэ удаагийн тэмцээнд нийт 10 баг буюу Тайванийн Үндэсний Их Сургууль, Дун Хуа Их Сургууль, Тай Жуны Боловсролын Их Сургууль, Гаошүний Их Сургууль, Лиэнь Хэ Их Сургууль, Соёлын Их Сургууль, Минь Чуаны Их Сургууль, Азийн Их Сургууль, И Шоу Их Сургууль зэрэг Тайванийн улсын болон хувийн их, дээд сургуульд суралцаж төгссөн төгсөгчдийн холимог болон сургууль тус бүрээс бүрдсэн багууд өрсөлдөв.
Түүнчлэн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун нь Монгол оронд ажиллаж амьдарч буй Тайвань иргэдийн хамтаар баг бүрдүүлэн, багаа ахлан уг тэмцээнд оролцсон. Тэмцээний аваргаар Соёлын Их Сургуулийн эрэгтэй баг шалгарсан бол Лиэнь Хэ Их Сургуулийн эмэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлжээ.

Ж.Болор
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
10 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
13 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день