Монголын хоккейн шигшээ баг, Сингапур, Кувейт улсын багуудыг хожжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шайбтай хоккейн “Asian challence cup-2018” тэмцээн Филиппин улсад болж байгаа бөгөөд Монголын шигшээ баг хоёр хожилтой явна.
Манай хоккейчид эхний гараанд Сингапурын багийг 5:3-аар хожсон бол өчигдөр буюу пүрэв гарагт Кувейт улсын шигшээ багийг 11:2-оор хожиж ур чадвараараа илүүрхсэн ялалтыг байгуулжээ. Тус тэмцээний мэргэн буучийн эхний тавд манай хоккейчин Н.Мишигсүрэн таван оноотойгоор орсон бол хаалгач нарын жагсаалтын хоёрдугаар байрт Г.Баатархүү бичигджээ.
Монголын шайбтай хоккейчид өнөөдөр тэмцээн зохион байгуулагч орны багтай тоглоно. Харин маргааш Тайландын багтай хүч, ур чадвараа сорино.

Д.Өлзий