Чингисийн өргөн чөлөөний автозамыг түр хугацаагаар хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-06 16:50:51
Улаанбаатаj /МОНЦАМЭ/. Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбогдуулан өнөөдөр 17.00 цагийн орчимд Чингисийн өргөн чөлөөний автозамыг түр хугацаагаар хаах болсныг ЦЕГ-аас мэдээлэв.

Тодруулбал өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Уг айлчлалтай холбогдуулан Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангийн урд талын дөрвөн замын уулзвараас Энхтайваны гүүр, Яармагийн гүүр хүртэлх автозамыг түх хугацаагаар хаах юм.

Иймд иргэд, жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцох, зохицуулагчийн дохио, зааврын дагуу хүлээцтэй, соёлтой зорчихыг зөвлөж байна.
Ч.Ариунболд
Связанные новости