Хоёр хожилтой байсан манай хоккейчид, эзэн багт хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шайбтай хоккейн “Asian challence cup-2018” тэмцээн Манила хотод энэ сарын 3-8-нд болж байгаа бөгөөд өчигдөр Филиппин улсын шигшээтэй, Монголын баг тоглож, талбайн эзэн багт 6:5-аар хожигдлоо.
Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өмнө нь хоёр хожилтой байсан бол нэг хожигдолтой болов. Манай хоккейчид Сингапурын багийг 5:3-аар, Кувейтын багийг 11:2-оор тус тус ялсан юм.
Манай шигшээ баг өнөөдөр Тайландын эсрэг тоглох бөгөөд өрсөлдөгч багаа хожвол мөнгөн медаль хүртэх боломж гарна.

Д.Өлзий