“Хоггүй Улаангом” аян өрнөж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас “Хоггүй Улаангом” challenge аяныг хоёр дахь жилдээ зарлан явуулж байна. Аяны зорилго нь хоггүй, цэвэр, соёлтой, орчин үеийн Улаангом хотын өнгө төрхийг бий болгох явдал аж.
Challenge-д дуудагдсан байгууллага нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх, тохижуулах үүрэг хүлээх юм байна. Энэ хүрээнд тухайн байгууллага хийсэн ажлаа олон нийтийн цахим хуудсаар дамжуулан тайлагнах ба дараагийн байгууллагаа “Хоггүй Улаангом” challenge-д дуудах аж. Аяны хүрээнд Улаангом сумын ЗДТГ-ын албан хаагчид өчигдөр Дулааны II станцын доод талын нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг түүж цэвэрлэжээ.
Улаангом сумын ЗДТГ-аас тус аянд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг дуудсан байна.

Б.Батхүү