Боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах ажил үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН, Удирдлагын академи хамтран намын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах ажил дөрөв дэх жилдээ амжилттай үргэлжилж, 2016 оны элсэгчид дипломоо гардан авлаа.
МАН XXVIII Их хурал, Намын Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлэх, орон нутгийн намын байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэх, идэвхтэн сонгуультнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд Удирдлагын Академитай хамтран 2014 оноос сургалтын гэрээ байгуулан ажиллаж буй аж.
Энэ хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын алба, УИХ дахь бүлгийн ажлын алба, аймаг, нийслэл намын дэргэдэх төрийн бус байгууллагуудаас нийт 87 оюутан Удирдлагын Академид элсэн суралцаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН-ын захиалгаар нийт 197 оюутан Төрийн Захиргааны мэргэшүүлэх дипломын 1.5 жилийн сургалтад хамарч амжилттай төгсөөд байгаа аж.

Н.Туяа