Ариутгал нян судлалын лаборатори байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Увс аймагт Ариутгал нян судлалын лабораторийг байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ ажлыг орон нутгийн компаниар гүйцэтгүүлэх, улмаар ажлын байр бий болгох зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төсөл болон Сангийн яам хамтарч Увс аймгийн барилгын компаниуд, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
“Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслийн хүрээнд Увс аймгийн эрүүл мэндийн салбарт дэмжлэг болохуйц тодорхой ажлууд хийж байгаа. Үүний нэг нь 2018 онд Ариутгал нян судлалын тасгийг байгуулахтай холбоотой уг ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтыг хугацаанд нь зарлах, ажил хэрэг болгох үүднээс орон нутагт ирж сургалт сурталчилгаа хийж байна. Ариутгал нян судлалын лабораторийг байгуулахаас гадна тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажлууд давхар хийгдэх юм” хэмээн Төслийн зохицуулагч А.Мөнхтайван мэдээллээ.

Б.Батхүү