“Улаанбаатар Гаруда” Наньжинд гуравдугаар байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-22 18:59:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Наньжин хотноо болсон ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Гран При тэмцээнд хүч сорьсон “Улаанбаатар Гаруда баг гуравдугаар байрт шалгарлаа.

Энэхүү амжилтаараа тэд ирэх 9 дүгээр сарын 29-30-нд БНХАУ-д болох Ченгду-д болох Их дуулгын тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Энэ удаа “Улаанбаатар Гаруда” баг тун амжилттай тоглож өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан бөгөөд үүнээс ч өндөр амжилт гаргах боломж байсан аж.
Энэхүү дэлхийн Гран при цуврал тэмцээнд эх орноо төлөөлөн 3х3 мэргэжлийн лигт Улаанбаатар “Гаруда” болон Ховд багууд оролцсон юм. Тэмцээний “Б” хэсэгт Ховд баг хэсгийн эхний тоглолтдоо Японы Тама Централ багийг 18:14-аар хожсон бол Словений Пиран багт 22:12-аар дийлдэж хэсгээсээ 2 дугаар байрт шалгарсан билээ.
Харин тус тэмцээний чансаанд
дөрөвт эрэмбэтэй манай Улаанбаатар Гаруда” баг хэсгийн 2 тоглолтод Сербийн Раска болон Хорватын Сплит багуудыг буулган авч хасагдах шатанд шалгарсан.
Улмаар хасагдах шатанд манай хоёр баг хоорондоо таарч Улаанбаатар баг 22
:18-аар хожиж шилдэг дөрөвт шалгарч үлдсэн бол Ховд баг 7 дугаар байр эзэлсэн юм.
Харин
Улаанбаатар Гаруда” баг хагас шигшээгийн тоглолтод Сербийн алдарт Нови сад багийг шөвгийн наймд хожсон ОХУ-ын Москва багт 22:18-аар хожигдсон. Ингээд хожлын чансаагаар Улаанбаатар Гаруда” баг гуравт шалгарч гурван мянган долларын шагнал хүртлээ.
Одоо манай баг тамирчдыг дараагийн бямба, ням гарагт БНХАУ-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа юм.
 

Д.Өлзий

Связанные новости