Даамчид Ази тивийн аваргын төлөө амжилттай өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-24 10:04:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн АШТ-ий эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд таван тойргийн дараах байдлаар ДДХМ Ц.Отгонбилэг Хятадын тамирчин Пан Иминий хамтаар 8 оноотой тэргүүлж байна.

Харин эмэгтэйчүүдийг БНХАУ-ын их мастер Жан Ю нь 100 хувийн амжилтаар тэргүүлж байгаа юм. Мөн U-8 насны хөвгүүдийн ангилалд З.Аргабилэг (СХД) I байр, U-11 насны охидын ангилалд Ц.Мягмарсүрэн (Увс) II байр, Г.Марал (БЗД) III байр, U-14 насны охидын ангилалд Д.Даваадэжид (Хөвсгөл) III байр, хөвгүүдийн ангилалд А.Дашчирэв (42-р сургууль) II байрт тус тус бичигдээд байна.



Мөн U-17 насны охидын ангилалд Г.Дүүрэнбилэг (Хэнтий) I байр, Л.Уранмөнх (42-р сургууль) III байр, хөвгүүдийн ангилалд Б.Түвшин (Дорноговь) I байр, С.Мөнх-Оргил (Өмнөговь, "Хасу-Мегастарс") II байрт явж байгаа бол U-20 насны охидын ангилалд Э.Хүслэн (Дорноговь, "Алтан хүү") I байр, Б.Мишээл (БЗД) II байр, хөвгүүдийн ангилалд Б.Пүрэвжаргал (Дорноговь) II байрт тус тус амжилттай тоглож байгаа юм.
Д.Өлзий
Связанные новости