Тусгаар тогтнол наадамд П.Нямлхагва тэргүүн байр эзэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлс тунхагласний ойд зориулан МАН-аас зохион байгуулсан “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын эзэд тодорчээ.
Тус наадамд нийт 100 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 21 найрагч тунаж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Мөнгөн цом”-ын эзэн яруу найрагч П.Нямлхагва тэргүүн байр, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Л.Торой дэд байр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
Мөн Ардын уран зохиолч, СГЗ, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч П.Бадарч, Төрийн шагналт, СГЗ, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Төрбат, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо нар “Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд хүрэлцэн ирж мялаалгын шүлэг хэлсэн аж.
Н.Туяа
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
16 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar