Шунхлай группын спортын III их наадмын шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шунхлай группын спортын III их наадам Шунхлай компанийн 25 жилийн ой болон “Нэгдмэл сэтгэлгээтэй нөхөрсөг хамт олныг бий болгох” уриан дор зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн спортын их наадамд Шунхлай группын 20 гаруй компанийн 3800 гаруй ажилтан, ажилчдаас шалгарсан 640 гаруй тамирчид нийт 8 багт хуваагдаж спортын 9 төрлөөр, 217 багц медалийн төлөө өөрсдийн оюун ухаан, хүч чадал, хурд, уран мэхийг уралдуулан өрсөлдлөө.
Тэмцээнд нэгдсэн дүнгээр “АПУ ХК”-ийн “Төгс” баг тэргүүлсэн бол хоёрдугаар байрт “Скайтел” компанийн баг, гуравдугаар байрт “Шунхлай” компанийн баг тус тус шалгарлаа.
Шунхлай группын Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь жилээс жилд улам бүр өсөн нэмэгдэж байна. Саяхан тус группээс шингэн хүнсний бизнесийн нэгдэл амжилттай хийгдсэн нь бас нэгэн тэмдэглэлт үйл явдал байв.
2017 онд тус группын компаниуд нийтдээ 251 тэрбум төгрөгийн татварыг улсдаа төлжээ. Мөн 2017 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Шунхлай группээс АПУ ХК, АПУ Трейдинг ХХК, Шунхлай ХХК, Спирт бал бурам ХХК, Скайтел ХХК, СББ трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК зэрэг нийт 7 компани шалгарсан байна.

Д.Өлзий