Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид тивийн аваргын төлөө хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо тавдугаар сарын 10-13-нд болох чөлөөт бөхийн өсвөр үеийн Ази тивийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тивийн аварга шалгаруулах хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд Монголын баг тамирчид бүтэн багаараа оролцоно. Энэ удаагийн Ази тивийн АШТ-ий хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг, охидын 43, 49, 57, 65, 73 кг жинд барилдаж шалгарсан шилдгүүдэд ирэх 10 дугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болох Дэлхийн өсвөр үеийн зуны III олимпийн их наадмын эрх олгох юм.
ДБНХ (UWW)-ноос гаргасан журмын дагуу сонгомол, чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилал тус бүрд 30, охидын ангилалд 50, нийт 110 тамирчин Аргентинд өрсөлдөнө. Иймд энэ жилийн АТАШТ-ий хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байрт шалгарсан тамирчдад эрх олгох юм.

Д.Өлзий