Али Алиевын нэрэмжит тэмцээнд манай 6 бөх хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-09 11:28:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит тэмцээн энэ сарын 12-13-нд ОХУ-ын Каспийск хотноо болох бөгөөд манай улсаас зургаан бөх хүч үзнэ.

Энэхүү 49 дэх удаагийн уламжлалт тэмцээнд “Хасу-Мегастарс” клубын тамирчид хүч үзэхээр нэр нь тодорчээ. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Б.Нэмэхбаяр, Б.Өлзийсайхан, Э.Тэмүүлэн, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Б.Наранболд Али Алиевын нэрэмжит тэмцээнд ур чадвараа сорих юм.

Тэд Дагестанд 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тэндээсээ шууд Каспийскийг зорих юм. Тус тэмцээнийг манай улсаас олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн шүүн дэнслэхээр болжээ.

Д.Өлзий
Связанные новости