Ахмад А.Отгонбаяр Ази тивийн аварга болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын Удайпур хотноо энэ сарын 01-06-нд болсон Ази тивийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр оролцож, Ази тивийн аварга болжээ.
Тэрбээр ахмадын буюу М1 ангиллын -120 кг жингийн гурван төрөлд нийт 740 кг өргөж, аваргын алтан медалийн эзэн болов. Харин энэ жингийн мөнгөн медалийг Казахстан, хүрэл медалийг Ираны тамирчин тус тус хүртжээ. Ахмад А.Отгонбаяр энэ тэмцээний таталтын болон шахалтын төрөлд тус бүр 230 кг жин өргөж алтан медаль, суултын төрөлд 280 кг өргөсөн амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн байна.

Д.Өлзий