Монголын чөлөөт бөхийн армийн шилдгүүд Москвад хүч сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн цэргийн ДАШТ энэ сарын 15-17-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болж шилдгүүдээ тодруулна.
Энэхүү 33 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд оролцохоор өчигдөр эх орноосоо морджээ. Багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, Э.Цэвэгмид, цэргийн дэлхийн аварга Н.Лхамгармаа, Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцоно.
Харин цэргийн дэлхийн аваргууд болох гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Орхон, ОУХМ О.Үйтүмэн нарын шилдгүүд энэ удаа өнжжээ. Монголын багийн ахлагчаар хошууч Б.Мөнхтуул, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Д.Цогтбаатар, шүүгчээр олон улсын шүүгч, ОУХМ Г.Амархүү нар хойд хөршийг зорьсон байна.
Монголын ардын армийн бөхчүүд өнгөрсөн жил Литва улсын Клайпеда хотноо болсон ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Д.Өлзий