Уругвайн шигшээ Египет улсын шигшээг 1:0-ээр хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “А” хэсэгт учраа таарсан Египет, Уругвайн шигшээ багийн тоглолт Екатеринбург аренад өчигдөр Улаанбаатарын цагаар 20 цагт болж, Уругвай 1:0-ээр хожив.
	
	Тоглолтын 89 дэх минутад 23 настай хамгаалагч Жоүс Жиминез гоол оруулснаар Уругвайн шигшээ баг анхны ялалт байгууллаа. Египетийн шигшээ ДАШТ-д 4 тоглолт хийхдээ нэг ч ялж байгаагүй бөгөөд 28 жилийн дараа дахин эхний тоглолтдоо хожигдлоо. 
	
	Харин Уругвайн хувьд 2010 оны ДАШТ-ий хагас шигшээд үлдсэн бол 2014 онд шөвгийн 16-д шалгарсан түүхтэй. 
	 
Д.Өлзий
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    