Коста-Рикаг, сербичүүд нэг гоолоор хожиж хэсгээс гарах боломжоо 80 хувь ахиуллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-17 23:30:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий "Е" хэсгийн эхний тоглолт Самара хотын "Самара" цэнгэлдэх хүрээлэнд Коста-Рика болон Сербийн шигшээгийн халз тулаанаар эхэлж, Сербүүд 1:0-ээр эхний хожлоо авлаа.

Шилдэг хаалгач К.Навасыг бүрэлдэхүүнтэй Коста-Рикачууд, шилдэг хамгаалагчтай Сербичүүдийн тулаан хоёрдугаар хагаст өрнөж Коста Рикагийн тоглогч Гузман бөмбөгний төлөөх тэмцэлд А.Митровичийг хөөж явахдаа хөлийг нь хашиж унагаан алдаа гаргав. Хаалттай цохилтыг А.Коларов хийсэн бөгөөд К.Наваст хамгаалах ямар ч боломж гаргасангүй.

Хоёр багийн тоглолт тэнцүү өрнөсөн боловч ганцхан алдаа л Коста Рикаг хожигдолд хүргэлээ. Тэд дараагийн тоглолтоо Бразилтай хийнэ.

 

Д.Өлзий

Связанные новости