Зуун буудалт даамчид 2018 оны улсын аваргаа тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Номын санд энэ сарын 20-26-нд 100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн шигшээ тэмцээнд өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль болон хагас шигшээ шатнаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 даамчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 гаруй хувь нь олон улсын цолтой тамирчид байв.
Эрэгтэйчүүдийн ангилалд “Шинэ Монгол” сургуулийн тамирчин, Олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг боломжит 22 онооноос 19-ийг авсан амжилтаар тэргүүлэв. Тэрбээр 11 тоглохдоо 8 хожиж, 3 тэнцэж тэмцээн өндөрлөхөөс нэг тойргийн өмнө аваргалах болзлоо хангаж улсын аваргын 13 дахь түрүүгээ хүртлээ.

Мөнгөн медалийг “Алтан хүү” клубын тамирчин, ОУИМ Р.Манлай, хүрэл медалийг “Хасу Мегастарс” клубын тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Ц.Сүхбат нар тус тус хүртлээ. Тэд адилхан 15 оноо, 5 хожилтой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн давуугаар Р.Манлай өмнө нь бичигджээ.
Харин эмэгтэйчүүдийн аварга эцсийн мөчид тодорсон. Сүүлчээсээ өмнөх тавил буюу 10-р тойргийн дараа М.Нямжаргал, Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн, Б.Мөнхжин нар адилхан 13 оноотой байлаа. Шийдвэрлэх 11-р тойрогт "Хасу Мегастарс" клубийн тамирчин, спортын мастер Б.Мөнхжин ноднин жилийн улсын аварга Е.Ариунзаяаг буулган авснаар 15 оноогоор тэргүүллээ.
Тэрбээр 14 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга цолыг анх удаагаа хүртэж, 2008 онд Б.Нандинцэцэгийн тогтоож байсан рекордыг давтсан юм. Түүний гол өрсөлдөгчид бүгд оноо хуваасан бөгөөд тэмцээний дотоод журам ёсоор цэвэр хожлын давуугаар Б.Нандинцэцэг мөнгө, Г.Хэрлэнмөрөн хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлжээ.

Д.Өлзий