Швейцарийн шигшээ баг Коста-Рикагийн багтай 2:2-оор тэнцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий Е хэсгийн Швейцарь - Коста-Рикагийн тоглолт энэ шөнө болж, 2:2-оор тэнцлээ.
Нижний Новгород хотноо болсон энэ тоглолтын 31 дэх минутад Швейцарийн Блерим Джемаили анхны гоолыг оруулсан юм. Харин хоёр дугаар хагасын 56 дахь минутад Коста-Рикагийн Кенделл Уотсон тэнцээний гоолыг хийсэн юм.
Харин Йосип Дрмич 88 дахь минутад гоол оруулж швейцарьчууд 2:1-ээр тэргүүлж эхэлсэн ч хаалгач Ян Зоммер 90+3 минутад өөрийн хаалганд санамсаргүйгээр штангнаас биед нь бөмбөг ойж авто гоол хийснээр хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.
Д.Өлзий