Польшийн шигшээ 1:0-ээр Японы шигшээг хожсон ч нутаг буцахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-29 00:51:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн гуравдугаар тойргийн Япон-Польшийн шигшээ багийн халз тоглолт энэ үдэш /2018.06.28/ Волгоград хотын “Волгоград-Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, Польш 1:0-ээр хожлоо.

Энэ тоглолтын ганц гоолыг  сүүлийн хагасын 59 дэх минутад хагас хамгаалагч Рафала Кужавын дамжуулалтаар хамгаалагч Ян Беднарек чөлөөт цохилтоор Японы хаалганд гоол оруулсан юм.

Японы шигшээ баг энэ мөчид хэсгээсээ нэгэнт хоёроор гарах нь Сенегалын шигшээ Колумбын шигшээг хожих эсэхээс хамаарах учраас ширүүн довтолгоо хийхгүй, хамгаалалт хийсээр 1:0-ээр тоглолтыг өндөрлүүлэв. Учир нь хэсгээ тэргүүлж байгаа колумбчууд Сенегалын хаалганд хожлын нэг гоол оруулчихсаныг япончууд мэдэж байлаа.

 

Д.Өлзий

Связанные новости