Аймгийн хэмжээнд 1200 орчим элсэгч 2224 хуваариас сонголтоо хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-05 18:21:19
 Увс /МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилийн 12-р анги төгсөгчид энэ өдрүүдэд их дээд сургуульд суралцах хуваарийн амлагаагаа хийж дууслаа. Өмнөх жилтэй харьцуулбал энэ жил Увс аймгийн хүүхдүүд ЭЕШ-ийн дүнгээрээ зургаан байр урагшилж, улсын хэмжээнд 3-р байранд жагссан амжилт үзүүлсэн байна. Аймгийн хэмжээнд 1200 орчим элсэгч 2224 хуваариас сонголтоо хийсэн юм.
Сургууль нь элсэгчээсээ хоёр дахин их болсон энэ үед хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн амьдралынх нь баталгаа болно. Иймээс ямар сургуульд, ямар мэргэжлээр элсэн суралцахаа оновчтой, нухацтай сонгохгүй бол дипломтой ажилгүйчүүдийн эгнээ улам тэлэх юм.
“Увс аймгийн хүүхдүүд ЭЕШ-ийн дүнгээрээ улсын хэмжээнд 3-р байранд жагссан амжилт үзүүллээ. Энэ жил ЭЕШ-д эртнээс бэлтгэж гурван удаагийн сорил авсан нь энэ амжилтыг гаргахад нөлөөлсөн байх” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Л.Дашням хэллээ.
Б.Батхүү
Связанные новости