Хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар бичдэг болсноор бэрхшээл арилсангүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Увс аймагт хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар бичиж шилжүүлдэг болсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнийг харьяа өрхийн эмч нь стандартын дагуу 15-20 минутын үзлэгт хамруулсны дараагаар хэрэгцээт эмийн жорыг цахимаар бичиж өгдөг болжээ. Гэвч энэ хугацаа нь иргэдийн дунд хүлээлт үүсгэж бухимдлуулж байна.
Учир нь иргэд өмнөх жишгээр эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авч ороод шууд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлдэг хэвшил тогтсонтой холбоотой хэмээн холбогдох байгууллагаас тайлбарлаж байна. Нэг хүнд үзлэг хийж, жор бичихэд 15-20 минут зарцуулдаг ба заримдаа цахим системийн ачаалал дийлэхгүйгээс болж илүү урт хугацаа зарцуулдаг байна. Хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэж буй иргэдийн хувьд энэ байдлаас болж өдөржин эмчийн өрөөний үүдэнд хүлээх хэрэг гардаг аж.
“Эмийн жорыг цахим хэлбэрт оруулснаар эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, алсын зайн оношлогоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх, өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжсанаар иргэдэд учруулдаг хүндрэлүүд үгүй болох зэрэг ач холбогдолтой юм. Гэвч хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэж иргэд залхтал эмчийн өрөөний үүд сахидаг боллоо. Өмнө нь хөнгөлөлттэй эм хүрэлцэхгүй байна гэж гомдоллож байсан бол харин одоо хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлнэ гэдэг нь асуудал болоод байна” хэмээн “Бат-Үржихүй” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Д.Сумъяа хэллээ.

Б.Батхүү