Чөлөөт бөхийн тамирчин С.Ганбаяр “Канадын цом” ОУТ-ээс мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-09 10:04:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны календарт багтдаг Чөлөөт бөхийн “Канадын цом” олон улсын тэмцээн долдугаар сарын 7-нд Канадын Онтарио мужийн Гуэльф хотод боллоо.

Тус тэмцээнд манай улсаас АНУ-ын Мэриландын их сургуульд багшилдаг, "Нью-Йорк Атлетик" клубт данстай, чөлөөт бөхийн ОУХМ Санжаагийн Ганбаяр 70 кг-д мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр Канад, АНУ-ын бөхийг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Брэндон Соренсенд ялагдсан байна.
Дашрамд дуулгахад, С.Ганбаяр өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Италид болсон Сассаригийн ОУТ-д ганцаараа хүчээ сорин түрүүлж алтан медаль хүртсэн юм. 

Д.Өлзий
Связанные новости