Зорчигчийн урсгал муугаас оройн цагаар үйлчилгээнийхээ үнийг нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-07 17:35:35
oyuka_hu@yahoo.com

Оройн цагаар үйлчилгээнийхээ үнийг нэмж буй нийтийн тээврийн жолооочдын нэр болон автомашиных нь улсын дугаарыг Орхон аймгийн Авто тээврийн үндэсний төвд мэдэгдэх хэрэгтэй гэж тус төвийн мэргэжилтэн Т.Бадамсэрээжид хэллээ.

Учир нь “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах төв”-д ирсэн дуудлагын 8 хувийг нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол эзэлж байна.  Ялангуяа алслагдсан багт үйлчилгээ эрхэлдэг таксины жолооч нар дурын үнэ хэлж иргэдийг хохироодог байна. 2011 онд Орхон аймгийн ИТХ-аас баталсан үнэ, тарифаар 07-22 цагт насанд хүрэгчид 400, хүүхэд 200 төгрөгөөр үйлчлүүлэх ёстой. Гэтэл Говил, Хабитат, Вокзалын чиглэлд үйлчилгээ эрхэлдэг “Сүүтэй хадаг” компанийн жолооч нар шөнийн цагаар өөрсдөө үнээ тогтоодог нь иргэдийг ийнхүү бухимдуулжээ. Гэхдээ үнээ нэмэх болсон  шалтгаан нь зорчигч цөөн байдагтай холбоотой гэнэ.  Ийм тохиолдолд орон нутаг нөхөн олговор өгөх ёстой байдаг. Гэтэл энэ хууль хэрэгждэггүй учир такси үйлчилгээнийхэн ийм арга хэрэглэхээс өөр арга байдаггүй гэсэн тайлбар өгч байна. 

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Связанные новости