Үерт урсан рашаан, булаг бохирдуулсан хогийг цэвэрлэж зайлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-20 23:34:38
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт сүүлийн өдрүүдэд их хэмжээний бороо орсны улмаас булаг, рашааны ойр орчимд чулуу, шавар, хог овоорч иргэд зорчиход бэрхшээлтэй болжээ.
Мөн уулын үерт урссан хог хаягдал булаг, рашаан руу орох болсон тул хэсэг залуус цэвэрлэсэн байна. Тодруулбал, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Засаг даргын санаачилгаар тус багийн залуус “Далиу булаг” рашааны ойр орчмыг цэвэрлэж хогийг нь Хот тохижуулах газарт ачуулжээ.  “Далиу булаг” рашаан нь элэг, цөс, ходоод зэрэг дотор эрхтэнд сайн бөгөөд иргэд өглөө бүр уг рашаанаас хүртдэг байна.
Б.Оюун-Эрдэнэ

Связанные новости