Өнгөрсөн жил таван хүн сүрьеэ өвчний улмаас нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ЭМЯ болон “Глобал сан”, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” сургалт хэлэлцүүлгийг Улаангом хотноо өчигдөр зохион байгуулсан байна. Сургалтанд сумын Засаг дарга нар, сумдын ЭМТ-үүдийн дарга нар, сургуулийн эмч нар гэх мэт нийтдээ 90 гаруй хүн хамрагджээ.
Монгол Улсад жил бүр 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, Номхон далайн Баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэгд жагссан байна. Энэ ч утгаараа сүрьеэгийн өвчлөл нь эрүүл мэндийн салбарын түвшинд анхаарал хандуулах ёстой чухал асуудал болжээ. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд улсын хэмжээнд 10000 хүн тутамд 9.9 хүн сүрьеэгээр өвчилдөг гэсэн судалгаа байгаа бол Увс аймагт энэ тоо 6.5 буюу улсын дунджаас доогуур байна. Гэхдээ сүрьеэ өвчний нас баралт хүн амын дунд гарсаар байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн онд аймгийн хэмжээнд таван хүн уг өвчний улмаас амь насаа алдсан байна.
“Сүрьеэ өвчин бол амьсгалын замаар тархдаг, нийгмийн халдварт өвчин. Нэг сүрьеэтэй өвчтөн 10-15 хүнд халдвар тараах боломжтой гэж үздэг бөгөөд аль болох эрт оношилж, архагшуулалгүй эмчилж чадвал халдварыг хязгаарлаж эрүүл мэндээ хамгаалж чадах юм. Харин сүрьеэ өвчтэй иргэд зонхилон халдвараа тээж явсаар хожуу үедээ оношлуулсны улмаас амь насанд нь эрсдэл дагуулдаг. Иймд иргэдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, сүрьеэ өвчний эмчилгээ оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлага байна” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр хэллээ.

Б.Батхүү