Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн барилгын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-09-04 16:01:41
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын харъяа Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Уг арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Баруун бүсийн төв, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нарын албаны хүмүүс оролцжээ.
Энэхүү ёслолын ажиллагаанд оролцсон албаны хүмүүс шинэ барилгын суурь нь бат бөх байж, онцгойгийн залуусын цаашдын ажил, амьдрал өөдрөг бүтэмжтэй байхын ерөөд өргөсөн байна. Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги нь байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд цөөнгүй аврах ажиллагааг зохион байгуулжээ. Тус ангид одоогоор 10 гаруй алба хаагчид ажилладаг байна.
Б.Батхүү
Связанные новости