АНУ-д гамшигт амиа алдагсдын тоо 40 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-12-28 14:52:06

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын зүүн өмнөд нутгийн хэд хэдэн муж улсад хар салхи болон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 41 болсон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Урьд нь 34 хүн амиа алдсан гэж мэдээлж байв.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Миссури муж улсад үерийн улмаас зургаан хүн, Техас муж улсад 11 хүн амиа алдсан байна.

Иллинойс муж улсад үерт таван хүн амиа алджээ. Миссисипи, Алабама, Тенниси болон Арканзас муж улсад амиа алдсан нийт хүний тоо хар салхи дэгдсэний дараа сураггүй алга болсон нэг хүний цогцос ням гарагт Алабама муж улсын зүүн өмнөд нутагт олдсоноор 19 болжээ.

Цаг уурчдын мэдээлснээр, бүс нутагт их хэмжээний цас үргэлжлэн орж байна.

Д.Жаргал

 

 

Related news