УИХ дахь нам эвслийн бүлэг хуралдаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-04 12:27:11

УИХ дахь нам эвслийн бүлгүүд өнөөдөр Төрийн ордонд хуралдах хуваарьтай ч одоогоор АН, МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг одоогоор хуралдаагүй байна.

Нам эвслийн бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг юм. 

Харин УИХ дахь бие даагчдын зөвлөл хуралдаж, Сонгуулийн тухай хуулиа байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар тус хуулийн холбогдох заалтаар цэцэд хандана гэв 

Б.Туул

Related news