Афганистан дахь Италийн ЭСЯ халдлагад өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-18 16:45:14

РОМ. /Sputnik/. Афганистан улсын нийслэл хотод байрладаг Италийн Элчин сайдын яаманд пуужин тусжээ. Хэвлэлд мэдээлснээр, Элчин сайдын яамны аюулгүй байдлыг хангадаг 2 афган халдлагын үеэр шархадсан байна.

Уг халдлагад элчингийн ажилтнууд өртөөгүй гэж Афганистанд суугаа Элчин сайд Лучиано Пизотти мэдэгдэв.

АНУ, Орос улс зэрэг олон улсад хориглосон, энгийн иргэд болон бүхэл бүтэн улсад халдаж, Шариатын хууль тогтоохыг оролдсоор байгаа лалын "Талибан" хөдөлгөөн болон "Лалын улс" бүлэглэл гэх мэт хэт давруу үзэлтнүүдийн байгууллагууд Афганистаны улс төр, нийгэм болон аюулгүй байдалд заналхийлсээр байна.

Х.Сарнай

 

 

Related news