Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд үр дүнгийн гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 13:01:53

Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Аймгийн Засаг дарга  төсвийн шууд захирагчид болох Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай  2016 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа.

Манай аймгийн тухайд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 26 ерөнхий боловсролын сургууль,31 цэцэрлэг сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.Үр дүнгийн гэрээ байгуулсан төсвийн шууд захирагч нарт хандаж аймгийн Засаг даргын зүгээс өнгөрсөн жилийн амжилтаа бататгахыг уриалж цаашид боловсролын салбарыг дэмжиж  хамтран ажиллахаа илэрхийллээ.

Б.Туяа

Related news