Обама, Си Зиньпин нар Умард Солонгосын асуудлыг хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-06 11:58:37

ВАШИНГТОН. /NHK/. Умард Солонгосын өдөөн хатгалгад олон улс хамтарсан хариу арга хэмжээ авах, тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн үр нөлөөтэй тогтоол гаргах хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар тохиролцов.

Умард Солонгосын өнгөрсөн сард явуулсан цөмийн туршилтад хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэхээр хоёр тэргүүн баасан гарагт утсаар ярьсан гэж Цагаан ордноос мэдэгджээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоно гэсэн амлалтаа хоёр тэргүүн уг хэлэлцээгээр дахин нотолсон байна. Мөн Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэд дурджээ.

Умард Солонгосын төлөвлөөд байгаа баллистик пуужингийн туршилт нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчих бөгөөд энэ нь өдөөн хатгасан, тогтворгүй байдал үүсгэх үйлдэл юм гэж Обама болон Си үзжээ.

Д.Нямтулга

Related news