Хоёрдугаар сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-02-24 08:47:40

09.00 цагт АҮЯ, ШУА хамтран “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг "Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна.

09.00 цагт ЗГХЭГ, Дэлхийн банк хамтран зохион байгуулж буй "Хөгжлийг дэмжих өгөгдөл" сэдэвт чуулган Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд болно.

09.30 цагт "ДемоКрэйзи" залуусын төвийн Хүний эрхийн Активистууд “Нөлөөллийн тойрог” хэлэлцүүгийг Нээлттэй нийгэм форумд зохион байгуулна.

10.00 цагт БХБЯ-нд З.Баянсэлэнгэ сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин “Гар гараасаа барилцан хөгжиж, Хятад, Монгол хоёр улсын харилцааны сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвээр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд илтгэл тавина.

10.00 цагт ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны нээлт  Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга /Офицеруудын ордон/-д болно.

11.00 цагт УУЯ-нд "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал болно.

11.00 цагт Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийнэ.

11.00 цагт Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын сурах бичигт тавигддаг шаардлагыг хангасан, МУИС-ийн эрдэмтэн багш нарын зохоиж, орчуулсан сурах бичгүүдийг танилцуулах үйл ажиллагаа МУИС-ийн хичээлийн 2 байрны 213 тоотод болно.

11.00 цагт “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулагчид болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмээ ХСҮТ-ийн Эрдмийн өргөөнд болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Сагсан бөмбөгийн холбооноос үндэсний супер лигийн бүх оддын тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос Дүнжингарав өвлийн уралдааныг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэг болон Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэгүүдийн Олон Улсын Холбооноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

14.00 цагт Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" өдөрлөг болно.

14.00 цагт "Монгол орны мөнх цэвдгийн 1:1 000 000 масштабтай зураглал боловсруулах" ажлын хэлэлцүүлэг  БОНХАЯ-ны Хаан танхимд  болно.

14.00 цагт “Туул гол ба тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг Туул голын сав газрын захиргааны байрны "Хатан Туул" танхимд  зохион байгуулна.

Related news