Дархан-Уул аймгийн хүн амын хоёр хувийг казах угсаатан эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-22 20:29:07

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн казах иргэд үндэснийхээ “Наурыз” баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. 


Тус аймгийн хүн амын гурав орчим хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт 600 гаруй өрх байдаг.


Дархан-Уул аймгийн Казах иргэдийн холбооны “Цаст Алтайн бүргэд” ТББ-ын тэргүүн Х.Төмөрхан:




Шарын голын уурхай ажиллаж эхэлснээс хойш казах иргэд Дархан-Уул аймагт суурьшиж уул, уурхай нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол гээд бүх салбарт ажиллаж байна. Тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарт олон иргэн ажиллаж байна. 600 гаруй өрх байдгаас хамгийн өндөр 90 настай иргэн Шарын гол суманд амьдардаг.




Казах угсаатан эх орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байна. Бид бүхнийг үндэсний цөөнх гэж аливаа үйл ажиллагаа, эрхэлж буй ажил мэргэжлээс шалтгаалан гадуурхах зүйл Дархан-Уул аймагт огт байдаггүй гэж тэрбээр онцолж байлаа.




Ташрамд, Дархан хот дахь казах иргэд 1998 оноос хойш үндэсний Наурыз баярыг тэмдэглэж ирсэн. Харин Хонгор, Шарын гол суманд үүнээс өмнө тэмдэглэж ирсэн уламжлалтай.



 

 

Related news