Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
uranatuya@gmail.com
2024-03-24 11:18:22

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдрийг "Тиймээ, Бид сүрьеэ өвчнийг устгаж чаднауриан дор тэмдэглэж байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан зарласан энэ өдрийг дэлхий нийтээрээ сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарал хандуулж эрч хүч, шинэ санаа, санаачлагчтай шуурхай ажиллах уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад энэ өдрийг 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон. Энэ өдөр сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж ирсэн.

Сүрьеэ нь амь насанд аюултай арван өвчний нэг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ.


Манай улсад сүрьеэгээр өвчлөгсдийн тоо жил тутам нэмэгдэж одоо жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Өвчлөл нэмэгдэх хэрээр тусламж үйлчилгээнд зарцуулах зардал нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 22.3 тэрбум төгрөг сүрьеэ өвчний тусламж үйлчилгээнд зарцуулсан нь өмнөх орныхоос 10 хувиар нэмэгдсэн тоо аж.

Сүрьеэгийн вакциныг анх бүтээснээс хойш 25 жилийн дараа буюу 1946 оноос Монгол Улс сүрьеэгийн эсрэг дархлаажуулалт хийж эхэлсэн. Дэлхий дээр 180 гаруй оронд сүрьеэгийн вакциныг хийдэг бөгөөд манай улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлол дагуу уг вакциныг төрсний дараа 24 цагийн дотор хийдэг.

 

Related news