ХӨВСГӨЛ: Хүүхдүүд чөлөөт уншлагын өрөөнд ном унших дуртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-27 17:18:06

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн номын сан өнгөрсөн оны 11 дүгээр сард ном унших чөлөөт уншлагын өрөөг тохижуулан ажиллуулж эхэлжээ.


Тус өрөөнд хүүхдүүд хэвтэж, сууж чөлөөт байдлаар өөрийн хүссэнээрээ ном унших боломжтойгоороо онцлог бөгөөд тус өрөөгөөр хүүхдүүд дуртай үйлчлүүлдэг болжээ.




Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн номын сан сурах бичигтэйгээ нийлээд 15000 гаруй номын фондтой.

Өдөрт 50-60 сурагч номын сангаар тогтмол үйлчлүүлдэг. Цаашид хүүхдүүдийн унших дуртай номуудыг цахим болгохоор зорин ажиллаж байна гэдгийг номын санч Т.Оюун хэлж байлаа.




Тус сумын  Ерөнхий боловсролын сургуульд 650 хүүхэд суралцаж дотуур байранд 77 хүүхэд амьдарч байна.

Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим өрөөг иж бүрэн тохижуулсан байна.

 

Related news