ХӨВСГӨЛ: “Хөвсгөл марафон-2024”-ыг дөрөвдүгээр сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-29 07:27:04

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт гүйлтийн спортыг хөгжүүлэх, сонирхогч иргэдийн оролцоо цар хүрээг нэмэгдүүлэх, өсвөр үеийнхний бие бялдар болон оюун санааны хүмүүжлийг дэмжих зорилгоор “Хөвсгөл марафон -2024” тэмцээнийг  4 дүгээр сарын 21-нд Мөрөн хотод зохион байгуулна.



Өнгөрсөн жил анх удаа болсон “Хөвсгөл марафон -2023” тэмцээнд 10 аймгийн 400 гаруй тамирчин оролцсоноос хамгийн ахмад ОУХМ 81 настай Б.Болд  21 км-т уралдсан юм.


Хөвсгөл аймгаас гүйлтийн спортоор хичээллэдэг улсад өндөр амжилт үзүүлдэг ОУХМ Д.Бадамхатан, ОУХМ Ш.Түмэнбаяр зэрэг 10 гаруй тамирчин байдаг бөгөөд гүйлтийн тэмцээнийг жил бүр зохион байгуулж, олон шилдэг тамирчин төрүүлэхийг зорьж байгаа юм.

 

Related news