ХОВД: Энэ хавар 3300 га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-22 10:17:06

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн тариаланчид өнгөрсөн онд 3333.9 га талбайд тариалалт хийж, 29.8 мянган тонн ургац хураан авч, зах зээлд нийлүүлжээ. 


Тэгвэл энэ жилийн тухайд 3300 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, бэлтгэл хангаж байна.

Цаашлаад 231 га талбайд үр тариа, 650 га талбайд тэжээлийн ургамал, 878 га талбайд төмс тарина. Мөн 1543 га талбайд хүнсний ногоо, 20 га талбайд жимс, жимсгэний тариалалт хийх юм.   

Тавдугаар сарын эхээр хаврын тариалалт эхлэх ба Ховдынхон 31 мянган тонн ургац хураан авах урьдчилсан төлөвлөгөө гаргажээ.    

 

Related news