Хөвсгөлд сонгуулийн ирц 55,6 хувьтай байна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн 17-р тойрог Хөвсгөл аймагт санал авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд ямар нэгэн зөрчил, гомдол гараагүй хэвийн үргэлжилж байна. 17 цагийн байдлаар аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 55,6 хувьтай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
1408 өдөр