Шинэ Зеландад коронавирусээр халдварласан ганцхан өвчтөн үлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-29 13:47:56

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландын эмч нар сүүлийн долоо хоногт коронавирусний халдварын нэг ч тохиолдол шинээр илрүүлээгүй байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Шинэ Зеландад коронавирусээр халдварласан ганцхан өвчтөн үлджээ.


Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан өвчтөнүүдийн 98.5 хувь нь бүрэн эдгэрсэнд тооцогдож байна. Эмчийн хяналтанд үлдсэн ганцхан өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тэрбээр амбулаториор эмчлүүлж байгаа аж. Халдвар дэгдэж эхэлснээс хойш тус улсад нийт 1504 тохиолдол бүртгэгджээ. Халдварын хамгийн анхны тохиолдол 2 дугаар сарын 28-нд бүртгэгдсэн Шинэ Зеландад коронавирусний халдварт өвчний хүндрэлийн улмаас 22 хүн нас барсан байна.


Шинэ Зеландын эрх баригчид 5 дугаар сарын 13-наас хязгаарлалтын арга  хэмжээнүүдийнхээ дийлэнхийг цуцалжээ. Одоогоор нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг сэргээж, дэлгүүр, үйлдвэр, байгууллага, хэлтсүүд үүд хаалгаа нээгээд байгаа аж.

 

Холбоотой мэдээ