К.Роналду Саудын Арабын үндэсний баярыг уламжлалт хувцастай тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-09-24 10:14:55

ЭР-РИЯД. /Anadolu/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Саудын Арабын Хаант Улсын үндэсний баярыг тэмдэглэх үеэр саудчуудын уламжлалт хувцсыг өмссөн байгааг харуулсан дүрс бичлэгийг “Аль-Наср” клубийн “X” хуудсанд нийтэлжээ.


Саудын Арабын ард түмэн 93 дахь удаагаа үндэсний баяраа есдүгээр сарын 23-ны бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд томоохон хотуудад цэргийн парад, мото парад, зэвсгийн үзэсгэлэн болон бусад арга хэмжээг зохион байгуулсан байна.


Аль-Наср” клубийн “X” хуудсанд нийтэлсэн хоёр минутын бичлэгт багийн ахлагч К.Роналду, Сенегалын хөлбөмбөгчин Садио Мане болон Аль-Наср багийнхан үндэсний баярыг тэмдэглэхээр сэлэм барин уламжлалт бүжгийг үзүүлж байгаа нь харагдана.


К.Роналду 2022 оны 12 дүгээр сард Саудын Арабын клубт тоглох болсноосоо хойш тус улсын үндэсний баяр наадмуудад байнга оролцож байгаа юм.



 

Холбоотой мэдээ