СҮХБААТАР: Шинэ Үндсэн хуулийг баталсан есөн эмэгтэй депутатын нэг нь Д.Чулуун

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-12 12:01:53

Баруун-Урт. 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан тус аймгаас Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Чулуунд хүндэтгэл илэрхийлэв. Тэрбээр шинэ үндсэн хуулийг батлахад оролцоход есөн эмэгтэй депутатын нэг юм.



тус хуулийг батлалцахад Ардын их хурлын 431 депатут оролцож байсан бөгөөд үүний 15 нь Сүхбаатар аймгаас сонгогдон депутатууд байжээ. Эдгээрээс өдгөө хоёр нь орон нутагтаа энх тунх амьдарч байна.

 

Монгол Улсын дөрөв дэхь үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан С.Батсүх,  Д.Чулуун нарт аймгийн удирдлагууд талархал илэрхийлж байлаа.

 

Холбоотой мэдээ