Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-04-12 17:18:14

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.


Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсэг, Өмнөговийн нутаг шилжих шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.


Иймд иргэд, тээвэрчид зайлшгүй шаардлагагүй бол хол замд гарахгүй байх, олон улс, улсын чанартай авто замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.


Холбоотой мэдээ