ДОРНОГОВЬ: Мод тарих, заавар зөвлөмж өгөх сургагч бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-26 14:47:17

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт хийгээд мод тарих заавар зөвлөмж өгөх мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх “1000 сургагч” сургалт үргэлжилж байна.


Сургалтын хоёр дахь шат болох хээрийн дадлага сургалтыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Мод үржүүлгийн талбайдаа энэ оны дөрөвдүгээр сарын 22-24-нд зохион байгууллаа. Сургалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон МУИС-ийн Ойн хүрээлэнгийн багш Доктор Д.Суран, Б.Цэнгэл, докторант Д.Мөнгөнцэцэг нар оролцож, тодорхой мэдээлэл өгч харилцан ярилцав.


Сургалтад Дорноговь, Говьсүмбэр аймгийн мод, бут тарьж ургуулах сонирхолтой 42 иргэн, алба хаагч хамрагдав. 1000 сурагч бэлтгэх сертификат олгох сургалтыг БОАЖЯ, БСШУЯ, Ойн газар, МУИС-ийн Ойн хүрээлэнтэй хамтран 2022 оноос  хэрэгжүүлж эхэлжээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймаг 20 сая мод тарих амлалт авсан бөгөөд аймгийн сумд өөрсдийн боломж бололцоогоос шалтгаалж  500-1 000 000 орчим мод тарихаар төлөвлөөд байгаа юм. 


Холбоотой мэдээ