ДАРХАН-УУЛ: "Шинэ эмнэлэг"-ийн төслийг 100 хувь дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-26 15:46:12

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 21 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо.


Хурлаар 12 асуудал хэлэлцсэн бөгөөд үүнээс онцлох асуудал нь “Шинэ эмнэлэг төсөл”-ийг хэлэлцэж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг аймгийн Засаг даргад олголоо.




Тодруулбал, Дархан-Уул аймаг, Эрүүл мэндийн яам болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хооронд байгуулах төслийг ИТХ-аар дэмжиж бүсийн оношилгооны төв буюу гуравдугаар шатлалын эмнэлгийг барих зөвшөөрлийг төлөөлөгчдийн зуун хувийн саналаар дэмжин баталлаа.




Төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн анхны бүсийн жишиг эмнэлгийг Дархан сумын 13 дугаар баг, 30 дугаар хороололд барих бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтийн 49.7 сая долларын төсвөөр барих юм.



Холбоотой мэдээ