Ж.Батсуурь: Тойрог хот байгуулах бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлнэ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хамтарсан Засгийн газарт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам /ХБОСЯ/-ыг шинээр байгуулсан. Энэ яамыг хуучнаар барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн яам гэдгээр ойлгож болно хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуур өнөөдөр салбарын төлөөлөл, ТББ, мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзах үеэр хэллээ.
302天