201 м.кв-аас дээш талбайтай орон сууц хамгийн сайн борлогджээ
Улаанбаатар,
2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх хөрөнгө зуучлалын 310 байгууллага /ҮХХЗБ/ энэ оны
1 дүгээр улиралд давхардсан тоогоор 2,314 хэлцлээр 289.7 мянган м.кв талбай
бүхий үл хөдлөх хөрөнгийг 508,592,710.1 мянган төгрөгөөр худалдан борлуулахад
зуучлан 13,141,172.9 мянган төгрөгийн шимтгэлийн орлого олсон. Энэ нь 2023 оны
мөн үетэй харьцуулахад хэлцлийн тоо 20-оор, борлуулалтын үнийн дүн 1.1 дахин
нэмэгдсэн үзүүлэлт болов.
345天